Чөлөөт бөхийн 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Цогбадрах Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний анхны Азийн аваргын медаль юм. Тэрээр 65 кг-ын жингийн финалд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны Бүх Японы аварга Кайсей Танабед 12:2-оор дийлдэн мөнгөн медалийн болзол хангасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна