“АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр” фермерүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэх шинэ түншлэл эхлүүллээ

Ж.Булганаа
2025/03/28

“АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр” сүү ханган нийлүүлэгч малчид, фермерүүдийн бодит орлогыг нэмэгдүүлж, менежментийг оновчлох шинэ түншлэл эхлүүллээ

Монгол хүний эрүүл мэндийг тэтгэх сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх зорилгын хүрээнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Хаан банк, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлтэй хамтран сүүний фермерүүд болон малчид, тариалан эрхлэгчдэд хамтын өгөөжтэй бодлого, хөрөнгө оруулалт, чанар, стандартыг мэргэжлийн түвшинд хүргэх цогц хамтын ажиллагааг эхлүүлж байна.

Монгол улсын хүнсний тухай хуулиар сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнс бөгөөд Монгол хүний эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй хүнсний гол нэр төрөл юм. Гэвч дотоодын сүүний хэрэглээ НҮБ-ын ХХААБ-ын зөвлөмжөөс 5 дахин бага байгаа нь дэлхийд хойгуур орж буй үзүүлэлт болж хүн амын эрүүл мэндэд томоохон эрсдэл дагуулж байна.


Тиймээс уг түншлэлийн хүрээнд сүүний салбарт хамтын өгөөж бүхий дэвшилтэт экосистемийг бүрдүүлэх замаар малчид, тариаланчдад тогтмол орлоготой суурь бизнес болж хөгжих боломж бий болгосон хамтарсан стратеги хэрэгжүүлж салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахаар зорьж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: “Төв суурин газрын хүн ам өсөхийн хэрээр сүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болж байна. Гэвч уламжлалт мал аж ахуй энэ хэрэгцээг хангах боломжгүй болж байгаа тул газар тариалан, тэжээлийн нөөц баазад тулгуурласан эрчимжсэн фермийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага урган гарч байгаа. Монгол Улс сүүний хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор авч байгаа нь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна.

Тэр дундаа хүүхэд багачуудын сүүний өдөр тутмын хэрэглээ олон улсын жишгээс 5-8 дахин бага байгаа нь эрүүл мэндийн тодорхой асуудлууд, тэр дундаа амин дэмийн дутагдал, шүдний өвчлөл үүсэхэд нөлөөлөх болсон. Тиймээс Засгийн газар “Атрын IV” аяны хүрээнд газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн төрөлжүүлж, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Энэхүү бодлогын хүрээнд сүүний нийлүүлэлт, үйлдвэрлэлийг тогтвортой өсгөх, кластерыг хөгжүүлэх замаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавигдсан” гэдгийг онцолсон юм.

Түншлэлийн хүрээнд сүүний фермерийн менежмент сайжирч, сүүний үхрийн тэжээл бэлтгэлийг уялдуулснаар мал, аж ахуй, газар тариалангийн бодлогын харилцан үр өгөөжтэй, оновчтой хослол бий болж хөдөө аж ахуйн салбар шинэ түвшинд гарна гэж үзэж байна. Санхүүгийн ээлтэй нөхцөл, үйлдвэрлэл эрхлэгчээс малчид, фермерүүд, тариалан эрхлэгчдэд олгож буй технологи, ноу-хау нэвтрүүлэх боломж бүхий төрийн бодлоготой уялдсан эдгээр шийдлүүд нь өндөр орлоготой малчид, фермерүүдийг бий болгохын зэрэгцээ эрүүл мэндийн чухал хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд өндөр чанартайгаар тогтмол хүрэх хөгжлийн суурь нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

АПУ Дэйри компани нь дэлхийн шилдэг, сүүний хөгжлийн гол тоглогч Илли компанийн Хар тарлан буюу Холстейн үүлдрийн сүүний өндөр гарцтай эрчимжсэн үхрийг сүү нийлүүлэгч малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх бөгөөд зөвхөн эрчимжсэн үхэр нийлүүлээд зогсохгүй тэжээлийн жор орц, техник тоног төхөөрөмжийн шилдэг шийдлүүд, үхрийн эрүүл мэнд, үржлийн менежментийн чиглэлээр Монголд тохирох аргыг олон улсын мэргэжлийн багийн хамтаар боловсруулж, нутагшуулахаар болсон нь олон улсын шилдэг туршлага, менежмент, стандартыг цогцоор нь эрчимжсэн мал аж ахуйд нэвтрүүлэх эдийн засгийн өндөр өгөөжтэй чухал алхам болж байна.

Түншлэлийн ач холбогдлыг АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай хэлэхдээ: “Өндөр гарцтай сүүний эрчимжсэн үхрийг дотоодод нийлүүлснээр малчид фермерүүдийн орлого 25-30% -иар өсөх боломжтой бөгөөд хөдөө орон нутагт шинэ ажлын байр бий болгосон эдийн засгийн томоохон ач холбогдолтой бодит ажил хэрэг болж байна.

Олон улсын өндөр түвшний хамтын ажиллагааг Илли групп компанитай эхлүүлснээр сүүний чиглэлээр шалгарсан Хар тарлан үүлдрийн 1500 гаруй үхрийг эхний ээлжинд Монголд нутагшуулж, нийлүүлэгч фермерүүдийн сүргийн бүтцийн бодлогыг сайжруулах, тэжээлийн өгөөжтэй шийдэл арга аргачлалыг сургалт материалаар хангаж, даатгал, мал эмнэлэгийн мэргэжлийн чиглүүлэг хийж өндөр бүтээмжтэй фермерүүдийг бойжуулах юм.

Энэ түншлэлийн үр дүнд дэлхийн жишиг стандартад нийцсэн, өндөр үр өгөөжтэй, орчин цагийн, сүүний чиглэлийн үхрийн ферм Монголд бий болох ба сүүний фермийн тогтолцоо эрс шинэчлэгдэж, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах боломж бүрдэнэ.”

Илли групп дэлхийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавдугаарт бичигдэж, Ази тивийн сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүн байраа 10 жил хадгалсан компани бөгөөд дэлхий даяар 15 судалгаа, инновацын төв, 81 үйлдвэрлэлийн баазтай шилдэг компани юм. Мөн сүүний эх үүсвэрийн өргөн сүлжээ бүхий сүү цуглуулах хэмжээгээрээ тэргүүлэгч бөгөөд 2 сая гаруй тоо толгой үхэртэй, 600 гаруй сүүний фермтэй жилдээ 9 сая тонн сүү нийлүүлэх хүчин чадалтай. Тэжээлийн аж ахуй, малын удам инновацийн бааз, төв үүлдэр сайжруулалтын үндэстэн дамнасан таван цөм баазтай дэлхийд мал аж ахуйн салбартаа тэргүүлэх инновац нэвтрүүлэгч юм.

Илли группийн Хар тарлан буюу Холстейн үүлдрийн үнээний сүүний гарц нь өдөрт дунджаар 25-49 литр, жилдээ 11-14 тонн байдаг ба бусад үүлдрээс хамгийн өндөрт тооцогддог. Тэжээл хүлээн авч, сүү үйлдвэрлэх чадвар өндөр байдаг нь нэгж сүүний өртгийг бууруулдаг ба өндөр гарц, стандартад нийцсэн сүүний чанар нь орчин үеийн олон төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагад нийцдэг, олон төрлийн уур амьсгалд дасан зохицох чадвартай зэрэг олон давуу талтай.

Түншлэлийн хүрээнд үлгэр жишээ, өндөр бүтээмж, ашигтай сүүний фермийн тогтолцоог богино хугацаанд хөгжүүлэхээр зорьж байгаа ба цаашид “Сүүний төв станц” бүхий томоохон хэмжээний нэгдэл хамтран хөгжүүлэх шийдэл боловсруулж орон нутагт өндөр орлоготой, чинээлэг малчид, тариаланчдыг бий болгож хамтын оролцоог чухалчилсан цогц ажил хийхээр урт хугацааны зорилгоо тодорхойлж байна.

Ийнхүү Монгол Улсын сүүний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, малчид, фермерүүдийн орлогын тогтвортой байдлыг хангах, шинэ технологи, инновац нэвтрүүлэх замаар сүүний үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэхээр төр, хувийн хэвшил, олон улсын томоохон тоглогчдыг хамруулсан түншлэл бий болж салбарын хөгжлийг дараагийн шинэ шатанд гаргах бодит ажил хэрэг эхэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 5 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 5 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 5 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 6 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 7 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 7 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 8 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 9 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 9 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 9 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 10 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 11 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр