ХААН Банк 1,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахаар “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ

Ж.Булганаа
11 цагийн өмнө

НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “Таблеттай багш” санаачилгыг ХААН Банк дэмжин ажиллахаар болж, Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүнийг өнөөдөр гардуулан өглөө. Энэхүү санаачилгын хүрээнд  Ховд аймгийн 17 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдарч буй 1,000 гаруй хүүхэд гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх хөгжил, боловсролд хамрагдах боломжтой болж буй.

“Таблеттай багш” санаачилга нь алслагдсан хөдөөгийн бага насны хүүхдийг гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд хамруулах үйлчилгээний хувилбар, арга зүйг хөгжүүлэн өргөжүүлэх зорилготой юм.  

НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа энэ үеэр “Хүүхэд таван нас хүртлээ насан туршийн дадал, төлөвшлийнхөө 90 хувийг олж авдаг учраас энэ үеийг хүүхдийн хөгжлийн суурь үе гэдэг. Насан туршийн амьдралын чанарыг тодорхойлохуйц энэ чухал үед нь ХААН Банк хүүхдэд чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэхээр “Таблеттай багш” санаачилгыг дэмжин хөдөө орон нутгийн алслагдсан бүсэд буй бага насны хүүхдүүдэд гэртээ ээж, аавтайгаа багшийн чиглүүлгээр суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх энэхүү гэгээлэг үйлсийн нэг хэсэг болж буйдаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн сангийн элчийн хувиар Р.Мөнхтуяа захирал идэвх оролцоотой ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил зудын гамшигт өртсөн хүүхдүүдийн боловсролд зориулан бодит дэмжлэг үзүүлсний дээр алслагдсан бүс нутагт сургууль байгуулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар “Таблеттай багш” санаачилгын үр шимээр 12 аймгийн 7,000 гаруй хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагчид гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 7 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 7 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 13 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24