Утаагүй тамхины хэрэглээг хуулийн зохицуулалттай болгоё

Ж.Булганаа
Өчигдөр

Утаат тамхи болон утаагүй тамхи хоёрын ялгаа, хор хохирлын талаарх иргэдийн мэдээлэл харилцан адилгүй байна. Иймд УИХ-ын гишүүдэд хандан утаагүй тамхин бүтээгдэхүүнийг эрх зүйн зохицуулалттай болгох талаар асуудал хөндөж эхэлжээ. 

Хүн төрөлхтөнийг урт удаан хугацаанд дагаж яваа хэрэглээний нэг утаат янжуур тамхийг эрүүл мэндэд хортой гэдгийг өдгөө шинжлэх ухаан нотолсныг бид мэдэх ч чухам юу, яагаад хортой талаар төдийлөн нарийн мэддэггүй.

Түүнд агуулагдах никотин нь хамаарал үүсгэдэг ч хавдар үүсгэх хүчин зүйл биш. Түүнчлэн тамхийг шатаах явцад уушиг, амьсгалын замаар нэвтэрч буй химийн бусад нэгдлүүд хор нөлөөтэй гэдгийг судалгаагаар нэгэнт тогтоосон байна. Тэгвэл утаа үүсгэхгүй буюу шаталтгүйгээр никотиныг нэвтрүүлэх арга байж болох эсэх судалгааны явцад бүтээгдсэн утаагүй хувилбарууд хэрэглээнд нэвтрээд бас багагүй хугацааг туулж байна. Монголд мөн танил болоод байгаа утаагүй бүтээгдэхүүний худалдаа, хэрэглээ, хяналтыг хуулийн зохицуулалттай болгох нь зүйтэй талаар Монголын Интервэншнал Пульмонологийн Нийгэмлэгээс УИХ-ын гишүүдэд хандаад байгаа юм. Энэ төрлийн бүтээгдэхүүнд эрх зүйн зохицуулалт хийснээр стандарт болон татварыг тогтоож, хэрэглээг хяналттай болгосон улс орнуудын нэг БНСУ-д үүнийг даган төрөл бүрийн судалгааны ажлууд идэвхжжээ. Тухайлбал, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны санхүүжилттэй судалгаагаар янжуур татахаа больж, халаадаг тамхи зэрэг утаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь тамхи үргэлжлүүлэн татсанаас зүрх судасны өвчний эрсдэл бага болохыг тогтоосон. Тэгэхдээ утаагүй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр тамхинаас бүрмөсөн гарах тохиолдолд зүрх судасны өвчний эрсдэл нь янжуураас утаагүй бүтээгдэхүүн рүү шилжих тохиолдлоос ч бага байна гэж дүгнэсэн байна.

 байна.

 аж. Тийм учраас шаталтын процесс үүсгэдэггүй халаадаг хувилбар руу шилжсэнээр тамхитай холбоотой өвчлөлийн эрсдэл буурах боломжтой гэж үзэж, судалгааны үр дүнгүүд үүнийг зарим талаар нотолж буй ч энэ нь сурталчилгааны үндэслэл болох ёсгүй юм. Утаагүй тамхин бүтээгдэхүүнд эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа талаар Монголын интервэншнал пульмонологийн нийгэмлэг санаачилга гаргаад байгаа бөгөөд энэ талаар тодруулахад анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Маналжав “Хуулиар өндөр татвар тогтоосон улс орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн тодорхой хэсэгт татварын өртөг шингэдэг. Үнэ нь өндөр байгаа тохиолдолд энэ нь өсвөр насныхныг болзошгүй хэрэглээнээс сэргийлдэг” гэж байлаа. Түүний ярьснаар Монголын нийт хүн амын 27,1 хувь, насанд хүрсэн эрчүүдийн хоёр хүний нэг эмэгтэйчүүдийн хорин хүний нэг нь тамхи татдаг байна. Тэрбээр цааш ярихдаа:

-Утаат тамхи бүх эрхтэнд хортой нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан. Зөвхөн уушги, тархи толгой, судсыг хатууруулдаг, зүрхний шигдээс харвалтын шалтгаан болдог юм биш. Нөхөн үржихүйн систем тутамд нөлөөлж, эрчүүдийн хувьд бэлгийн сулрал, эмэгтэйчүүдэд дутуу, амьгүй төрөлт гээд маш хор уршигтай. Хүний бүх эд эрхтэн цусан хангамжийг судсаар авдаг. Гэтэл эд эрхтэн рүү цусан хангамж аваачиж өгдөг судсыг маань тамхи хатууруулж байдаг. Янжууранд никотиноос гадна шаталтын үед гардаг өөр бусад бодисууд байдаг. Сүүлийн үед бий болсон  утаагүй бүтээгдэхүүн буюу зажилдаг, цахилгаан, халаадаг тамхи нь судалгааны шатанд явж байна. Яг одоогийн байдлаар “цахилгаан, халаадаг тамхи уушгины хавдар үүсгэжээ” гэсэн судалгаа байхгүй байна. Гэхдээ энэ нь хоргүй гэсэн үг биш юм гэв. Тийм ч учраас хэрэглээг хяналттай, зохицуулалттай болгох шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

Монголын Интервэншнал Пульмонологийн Нийгэмлэгээс гаргасан өргөх бичигтэй танилцан саналаа илэрхийлнэ үү.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 7 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 7 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 13 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24