ХЭҮК: “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна

Ж.Булганаа
2025/03/24

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө 22.00-07:00 цагийн хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч, тэдний халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр Комисс шалгах ажиллагааг явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцууллаа. ХЭҮК-оос гаргасан дүгнэлтэд, 

Нэг. “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэсэн заалтыг мөрдөөгүй, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-оос "Ноорог.мн" пэйж хуудсын талаар ирүүлсэн цахим гомдол, мэдээллийг үндэслэсэн, тэдний өмнө шалгагдаж байгаа хэрэгтэй нь холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх тайлбарыг дараа нь өгсөн ч, тухайн ажиллагааг хийх үедээ Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан байх тул эдгээр иргэд ямар гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаагаа мэдэх боломжгүй байсан гэж үзэн тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ. 

 Хоёр. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн үйл явц болсон байна.

 Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн тулгын чулуу, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан эрх чөлөө юм. Ямар нэг хууль бус, дур зоргийн шинжтэй цензур, хязгаарлалт, дарамтаас ангид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялангуяа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүний эрхийн эрх зүй онцгойлон хамгаалдаг

Гурав. Төрийн байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй. 

Мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт оролцох эрхийг суурь нөхцөл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, ИБУТЭТОУП-ын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан хүний эрх болно. Харин “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагаа ямар үндэслэлээр явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан эсэх талаар эрх бүхий хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаас өгсөн мэдээлэл зөрүүтэй, тодорхой бус байсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 7 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 7 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 13 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24