Өмнөговь аймгийн онцгой комисс өнөөдөр /2025.03.13/ шуурхай хуралдаан зарлажээ. Тодруулбал, тус аймгийн Даланзадгад сумын зарим ерөнхий боловсролын сурагчдын дунд улаанбурхан өвчний тохиолдлууд илэрсэн. Тиймээс аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, зарим хязгаарлалт, зохицуулалтын талаар хэлэлцэхээр болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр гуравдугаар сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 11 тохиолдол лабораториор батлагдаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна