Г.Гантуяа: PISA үнэлгээнд сурагчдын эцэг эх, асран хамгаалагч болон багш нар оролцоно

Ж.Булганаа
2025/03/12

Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс хоёр дахь удаагаа оролцож байна. Дэлхийн 90 гаруй орны 15 настай сурагчид хамрагдаж байгаа уг үнэлгээ энэ сарын 6-аас албан ёсоор эхэлсэн ба ирэх тавдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжлэх гэнэ. Уг үнэлгээний зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагаас дараах мэдээллийг авлаа.

Монгол Улс 2022 онд анх удаа PISA олон улсын үнэлгээгээр сурагчдаа үнэлж байсан. Харин энэ жил хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаагийн үнэлгээнд хэчнээн сурагч оролцож байгаа вэ?

Манай улс PISA үнэлгээнд 2022 онд анх удаа оролцож байсан. 2022 онд 193 сургуулийн 7,276 сурагч хамрагдаж байсан бол энэ жил 191 сургуулийн 7,446 сурагч оролцоно.

Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээний гол онцлог нь юу вэ?

Олон улс орон хамрагддаг үнэлгээ тул тодорхой анги, боловсролын түвшнээр бус харин дунд ангиас ахлах анги руу шилжиж байгаа гэдэг утгаараа 15 настай сурагчид уг үнэлгээнд хамрагддаг. Сурагч нийгэм, эдийн засгийн амьдралд оролцоход шаардагдах мэдлэг, чадвараа хэр эзэмшсэн байна вэ гэдгийг үнэлдэг. Сургуулийн орчинд болон сургуулиас гадуур, бодит амьдралд тохиолдож болох, танил бус орчин нөхцөлд сурсан мэдлэгээ хэрэглэж байгаа чадварыг үнэлнэ гэсэн үг.

Энэ удаагийн PISA үнэлгээ ямар хугацаанд үргэлжлэх вэ?

PISA үнэлгээ энэ сарын 6-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Үнэлгээ ирэх тавдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Манай улсын 15 настай 62 мянга орчим сурагчдаас түүврийн аргаар сонгогдсон сурагчид уг үнэлгээнд хамрагдана.

Түүврийн арга гэдэг нь манайхаас сурагчдаа сонгодог гэсэн үг үү?

Манай зүгээс 15 настай бүх сурагчдын мэдээллийг олон улсын үнэлгээний байгууллагад илгээдэг. Олон улсын үнэлгээний байгууллагын зүгээс улс орны онцлог, сургууль болон хүүхдийн тоо зэрэг олон зүйлийг харгалзан үзэж судалгаанд хамрагдах хүүхдүүдийг сонгож, бидэнд нэрсийг ирүүлдэг. Бидний зүгээс энэ үйл ажиллагаанд нөлөөлөх зүйл байхгүй бөгөөд PISA-д оролцож байгаа бүх улс орнууд энэ зарчмыг дагана. Нэг сургуулиас хамрагдах сурагчийн тоо харилцан адилгүй байдаг.

PISA бол нэг стандартаар явагддаг олон улсын үнэлгээний систем. Энэ удаагийн үнэлгээнд шинээр өөрчлөлт орсон зүйл байгаа юу?

Дэлхийн 90 гаруй орны 15 настай сурагчид нэг стандартын даалгавар, асуулгад хамрагдаж, үнэлэгдэнэ.  Сурагчдын мэдлэг чадварыг математик, унших болон байгалийн ухаан гэсэн үндсэн агуулгаар үнэлдэг. Энэ удаагийн үнэлгээнд цахим орчинд суралцах чадварыг илрүүлэх зорилготой үнэлгээний шинэлэг даалгавруудыг гүйцэтгэнэ. Мөн энэ жилийн нэг онцлог нь түүвэрт сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга, судалгаанд хамрагдаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч болон багш нар асуулга, судалгаанд оролцохын ач холбогдол нь юу вэ?

Үнэлгээнд хамрагдсан сурагчдын үр дүнд илүү анализ хийж илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан бодит үр дүнг гаргах боломж бүрдэж байгаа хэрэг.

PISA үнэлгээнд оролцохын давуу талыг та юу гэж харж байна?

PISA үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын салбарын цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, бусад улс орноос туршлага судлах зэрэг олон давуу талтай. Монгол Улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд, үнэлгээний эксперт, судлаачид болон багш сурагчид олон улсын түвшний үнэлгээний процесс үйл ажиллагаа, даалгавар, дата өгөгдөлтэй танилцах, туршлагаас судалж эх орондоо энэ туршлагыг нутагшуулах, хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаань мөн давуу тал юм.

 

 

 

 

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 17 цагийн өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 18 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 20 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 20 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 21 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 22 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 23 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 23 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана Өчигдөр
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд Өчигдөр
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр