Зам талбай цэвэрлэгч шүүрт машинаар 10-15 хүний ажлыг хөнгөвчилж байна

Ж.Булганаа
2025/03/12

Өнгөрсөн оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгчээ. Эдгээр машин, техникийг ашиглан хот тохижилтын ажилчид иргэдийн зорчих аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхээр цаг наргүй ажиллаж байгааг албаныхан хэлж байна. 

Хүлээлгэн өгсөн машин, техникийн ажиллагааны талаар “Ти Жи Эйн Форэстри” ХХК-ийн зам талбайн инженер Д.Даваадоржжав мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай байгууллага хот нийтийн аж ахуйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 5-6 төрлийн машин техниктэй ажилладаг. 2024 оны сүүлээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан зам талбай цэвэрлэгч шүүрт машин нь 10-15 хүний ажлыг хөнгөвчлөх бүтээмжтэй. Хурдан шуурхай ажлыг гүйцэтгэдэг. Өдрийн цагаар ажиллуулахгүй зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлж, шөнийн 03:00 цагаас машинаа ажиллуулж, зам талбайг цэвэрлэж эхэлдэг. Цас орсон даруйд давс, бодис цацсаны дараа авто замын шүүрт машиныг ажиллуулснаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдэж байна" гэлээ.

“Цас орох мэдээ аваад шөнийн 03:00 цагаас машинаа ажиллуулж, зам талбайг цэвэрлэж эхэлдэг”

“Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын Автобааз тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга А.Ганбаяр “Бид цаг агаарын урьдчилсан мэдээний дагуу энэ сарын 10-11-ний цаснаар давсан сууриа бэлтгэж ажилласны үр дүнд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны шинэ замын энэ байршилд халтиргаа гулгаа үүсээгүй хэвийн байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар олгогдсон шинэ техник болох давс цацагч машин, хог шүүрний машинаар зам талбайг цэвэрлэж байна. Машины багтаамжийн дагуу 15 тонн давс бодисыг өөрсдийн хариуцсан талбайд цацлаа” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 9 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 9 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 16 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24