Менингококкт халдварын тохиолдол 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Он гарсаар хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь 2 дугаар сард эхний тохиолдол бүртгэгдэж байсан юм. Тохиолдлуудыг авч үзвэл бага насны хүүхдүүд бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна