УОК: Түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр олгоно

Ж.Булганаа
2025/03/11

Зүүн аймгуудын түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх тусламж арга хэмжээний талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

3 дугаар сарын 10-ны өдөр гарсан түймрийн улмаас 170 орчим га талбай түймэрт өртөж, 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч,  3706 бог, 48 бод мал, 3,500 орчим боодол өвс шатсан гэх мэдээлэл байна. Түймрийн хохирлыг тогтоох ажил эцэслэн гараагүй бөгөөд хохирлыг тогтоох ажлын хэсэг сум орон нутгуудад ажиллаж байна. 

Онцгой байдлын газарт Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад түймрийн дуудлага мэдээлэл ирсэн ба түймрийг унтраажээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат болон Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. 

Түймэрт өртсөн айл өрхүүдийн нөхцөл байдал хүнд байгаа учир УОК-оос эхний ээлжинд малчдад сэтгэлзүйн болон эмнэлгийн тусламж үзүүлэхэд анхаарч, мөн орон гэрийг нь сэргээхэд тусламж үзүүлэхээр болжээ. Шадар сайд С.Амарсайханы тушаалаар түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтэл хийх, амжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг өчигдөр байгуулсан бөгөөд хоёр ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллахаар замдаа гарчээ.  




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 10 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 10 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 16 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24