PISA-гийн үнэлгээнд 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана

Ж.Булганаа
2025/03/11

Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд  манай улсын 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана. Уг үнэлгээг 15 настай сурагчдаас авдаг ба нийгэм, эдийн засгийн амьдралд оролцоход шаардагдах мэдлэг, чадвараа хэр эзэмшсэн байна вэ гэдгийг үнэлдэг олон улсын үнэлгээ юм. Сургуулийн орчинд болон бодит амьдралд тохиолдож болох нөхцөлд сурсан мэдлэгээ хэрэглэж байгаа чадварыг үнэлдэг.

Манай улсын хувьд PISA үнэлгээнд хоёр дахь удаагаа орж байгаа ба ирэх тавдугаар сарын 15-ыг дуустал үргэлжлэх юм. Энэ жилийн нэг онцлог нь сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга, судалгаанд хамрагдах гэнэ.

Сурагчдын мэдлэг чадварыг математик, унших болон байгалийн ухаан гэсэн үндсэн агуулгаар үнэлдэг. Байгалийн ухааны агуулгад хими, биологи, физик болон газарзүйн агуулга багтана.

Сурагчид цахим орчинд суралцах чадвараа үнэлүүлэх шинэ даалгавруудыг гүйцэтгэнэ. Мөн сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сурагчдаас асуулга, судалгаа авдаг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 10 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 10 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 16 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24