ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 10-ны өдөр ажил хаялт зарласан. Франкфурт нисэх буудал ажил хаялтын улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болсныг мэдээллээ.
Тиймээс Гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК -ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг мэдэгдлээ. Тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандана уу гэж МИАТ-ийн зүгээс мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна