"Бүргэдийн баяр-2025" үзэх иргэдэд аяллын автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Б.Нямсүрэн
2025/03/08

“Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт  эхэллээ. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцож байна. Мөн Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл хүрэлцэн иржээ. Хоёр өдөр үргэлжлэх "Бүргэдийн баяр-2025" үзэж сонирхох иргэдэд Улаанбаатар хотын аяллын автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж. 

Тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг Бүргэдийн баярын эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм. 

-Бүргэдтэй парад /Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт/

- Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн

- Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн

- Казах үндэсний тоглоом /көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн/ тус тус болно.



0
angry
0
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 11 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 11 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 17 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24