Утаагүй бүтээгдэхүүнд эрхзүйн зохицуулалт хийснээр тамхитай холбоотой эрсдлийг бууруулах боломжтой

Ж.Булганаа
2025/03/07

Никотиныг утаа хэлбэрээр хүлээн авахын тулд тамхийг шатаадаг ба энэ явцад үүсэж буй химийн нэгдлүүд нь никотиноос илүү хортой гэдгийг тогтоожээ

Тамхи татах нь ямар хор уршигтайг урт хугацааны хэрэглээний явцад шинжлэх ухаанаар нотлохын хэрээр улс орнууд тамхины хяналтын чиглэлээр арга хэмжээ авах болсноор борлуулалт нь буурч эхэлжээ. Энэ нь ялангуяа өндөр орлоготой орнуудад илүү ажиглагдаж байна. Нөгөө талаас тамхины хор нөлөө илүү сайн судлагдахын хэрээр үүнийг бууруулах шийдлүүдийг үйлдвэрлэгчид бий болгож, хэрэглэгчдэд өөр сонголтуудыг санал болгож эхэлсэн.

Тамхины нэг адил никотин агуулах боловч утаат тамхи шиг шаталт үүсгэдэггүй, халалтын явцад уур болон аэрозоль хэлбэрээр амьсгалын замаар нэвтэрдэг тэдгээр бүтээгдэхүүнүүд янжуурын хэрэглээ буурахад мөн нөлөөлжээ

Эдгээр бүтээгдэхүүн нь уламжлалт тамхинаас ямар ялгаатай, яагаад эрүүл мэндэд хор нөлөө бага гэж үзэж байгаа талаар хөндлөнгийн судалгаанууд их байдаг.

Тамхи татах нь олон төрлийн өвчин, түүний дотор, амьсгалын замын өвчин, хавдар, зүрх, судасны өвчин үүсэх нэг шалтгаан гэдгийг харуулсан өдий төдий нотолгоо байдаг. Тамхитай холбоотой үүсдэг өвчлөлийн гол шалтгаан нь түүний утаан дахь химийн хортой бодисын өндөр агууламж юм.

Никотиныг утаа хэлбэрээр хүлээн авахын тулд тамхийг шатаадаг ба энэ явцад үүсэж буй химийн нэгдлүүд нь никотиноос илүү хортой гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл никотин нь донтуулах үйлчилгээтэй хэдий ч хавдар үүсгэгч биш гэж үзсэн. Тэгвэл шаталт үүсгэхгүйгээр никотин хэрэглэх арга байж болох эсэх асуулт нь халаадаг тамхи, электрон тамхи, амны тамхи зэрэг шинэ тутам бүтээгдэхүүнийг бий болгосон байна. Никотин агуулсан янжуурыг халаах замаар аэрозоль үүсгэн хэрэглэж байгааг халаадаг тамхи, мөн найрлага бүхий шингэнийг ууршуулан хэрэглэж байгааг Vipe гэж нэрлэдэг.

Эдгээрээс нэр бүхий үйлдвэрлэгчийн халаадаг буюу аэрозоль үүсгэгч тамхин бүтээгдэхүүний талаарх шинжлэх ухааны нотлох баримтыг иж бүрэн шалгасны үндсэн дээр АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас дүгнэлт гаргахдаа “тамхийг шатаахгүйгээр халаадаг учраас янжуурын утаатай харьцуулахад хортой болон хортой байж болзошгүй химийн бодис ялгарах хэмжээг үлэмж бууруулж байна” гэжээ.

АНУ-ын хувьд утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээг эрх зүйн зохицуулалттай болгосноор тэдгээрт нарийн стандарт тогтоож, хатуу хяналт тавих бололцоо бүрдсэн байна.

Утаагүй тамхин бүтээгдэхүүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай талаарх үндэслэлтэй танилцахдаа дараах холбоосоор нэвтэрч саналаа нэгтгэх боломжтой.  https://www.khorbaga.mn/petition


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 11 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 11 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 17 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24