“7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг эмч нар зөвлөж байна”

Ж.Булганаа
2025/02/28

Хүний их эмч Э.Өнөржаргал: Шөлтэй хоол нь бодисын солилцоо, дархлааг дэмжиж өгдөг бөгөөд утаа болон амьсгалын замын вирусийн халдварт өвчний хордлого тайлж, тамир тэнхээ сэргээж өгдөг учир 7 хоногт 4 удаа хэрэглэхийг зөвлөж байна. В, Д, Төмрөөр баялаг бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр зүрх судасны өвчлөл, стресс ядаргаанаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих, жирэмсэн ээжүүдийн ургийн хөгжилд сайнаар нөлөөлөх зэрэг олон төрлийн ашиг тустай байдаг учир витаминаар баяжуулсан бүтээгдэхүүнийг сонгон хоолондоо хэрэглээрэй Монгол хүний хувьд хоол, хүнс, идээ ундаагаараа эрүүл байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Иймд амин дэмээр баялаг хоол идэж зөв дадлыг бий болгож хоол хүнсээрээ өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. 

Хүүхдийн эмч Г. Батжаргал: Шөлтэй хоол нь хоол боловсруулах эрхтэн системд ачаалал бага өгөхийн зэрэгцээ энерги сайн нөхөж өгдөг учир хүйтэн,сэрүүний улиралд 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг зөвлөж байна. Эрүүл зөв хооллолтын эхлэл нь хүүхэд наснаас эхэлдэг учир бага наснаасаа шөлтэй хоол идэж, эрүүл чанартай хүнсийг сонгон хэрэглэж байх хэрэгтэй.

Шим тэжээл судлаач, мэс заслын эмч Н. Лүдэвдорж: Шөлтэй хоол нь бага илчлэгээр өндөр шим тэжээл авах боломжийг олгодог бөгөөд хоол боловсруулах эрхтэн системд бага ачаалал өгдөг учир 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг зөвлөж байна. Шөлтэй хоолыг зөв орц тунгаар нь зөв болгож хэрэглэж чадвал хамгийн олон талын ашиг тустай хоол бөгөөд витамин, эслэг, эрдэс, уургийн маш том эх үүсвэр болж чаддаг.  Шөлтэй хоол иддэг хүмүүс таргалалт, чихрийн шижин болон зүрх судасны өвчлөлөөр өвдөх нь бага байдаг. Мөн шөлтэй хоол нь хүний биеийн дулааныг маш сайн нэмэгдүүлдэг тул гадна биеттэй тэмцэх хариу урвалыг сайжруулж, дархлаа дэмждэг.





0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 12 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 12 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 18 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24