Энэ сард цагдаагийн байгууллагад 310 дуудлага иржээ

Б.Нямсүрэн
2025/02/27

Энэ сард цагдаагийн байгууллагад гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөг, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байжээ.

Тэмдэглэлт өдрүүдээр иргэдийн архи согтууруулах ундааны худалдан авалт, борлуулалт нэмэгдэхтэй зэрэгцэн цахим орчинд хямд үнэтэй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдах зар мэдээллийг байршуулах.  Мөн хуурамч Онцгой албан татварын тэмдэгтэй  бүтээгдэхүүнийг зарж борлуулах хууль бус үйлдлүүд нэмэгдэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цахим орчинд зар байршуулж архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчлийг таслан зогсоох, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр “Цахим-архи худалдаа” арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс зохион байгуулж эхэлжээ. Ингэснээр гар дээрээс зохих зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан 13, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй болон түүгээр үйлчилдэг 2955 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж нийт 75 зөрчил илрүүлж, 952 архи, согтууруулах ундааг хурааж, зөрчил гаргасан 10 иргэнийг 6.500.000 төгрөгөөр, найман аж ахуйн нэгжийг 15,000,000 төгрөгөөр тус тус торгож, 21 зөрчлийг харьяаллын дагуу татварын байгууллагад шилжүүлж, 56 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Мөн олон хоногоор хөдөө орон нутагт зорчих үедээ бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 12 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 12 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 19 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24