С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд байна

Ж.Булганаа
2025/02/27

Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад орох боломжтой болсон. Уг өөрчлөлтэй холбогдуулан олон нийтийн дунд шалгалтын материал ангиас хамааран өөр түвшинд байна гэх асуудал гараад байгаа. Уг асуудлын талаар Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа.

Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц: 10, 11 дүгээр ангийн шалгуулагчдын материал 12 дугаар ангийн шалгуулагчдын материалаас хөнгөн байж магадгүй гэсэн ойлголт яваад байгаа. Монгол хэл, бичгийн шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд байна. Тэгэхээр 10, 11 болон 12 дугаар ангийн шалгуулагчид ижил түвшний шалгуураар нэг шалгалтын материалаар үнэлэгдэнэ гэсэн үг.

Өөрийн хүсэлтээр хамрагдаж байгаа шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин уг шалгалтыг өгөхгүй байх боломжтой. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой.

Монгол хэл, бичгийн шалгалтад өөрийн хүсэлтээр хамрагдаж байгаа шалгуулагчид http: //eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан шалгалтаа сонгож бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна.   


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 12 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 12 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 19 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24