Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хуулиар зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Ж.Булганаа
16 цагийн өмнө

Тамхи татах зуршлыг эрүүл мэндэд хортой, орчиндоо сөрөг нөлөөтэй гэдгийг урт хугацаанд туршигдсан хэрэглээний явцад шинжлэх ухаан нотолсон хэдий ч энэ нь тамхины хэрэглээг халах хангалттай шалтгаан болж чаддаггүйг хүн бүр мэднэ. Харин хэрэглээг яаж хянах, хор нөлөөг нь хэрхэн бууруулах, тамхи татдаггүй атлаа дам өртөж буй хүмүүст яаж туслах вэ гэдэг зохицуулалтыг хийж болдог. Хийсээр ч ирсэн.

Үүний хамгийн тод жишээ нь 2014 оноос сургууль, хүүхдийн байгууллагаас 500 метрээс дотогш тамхи зарахгүй, битүү орчин, олон нийтийн газар, нийтийн зам талбайд зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт тамхи татахыг хориглосон нь маш сайн хэрэгжсэн юм. Тамхи татдаггүй мөртөө дам хохирдог, тэрчлэн тамхины хамаарал бүхий хүмүүст ч таатай зохицуулалт болсон гэж үздэг.

Утаат тамхины хэрэглээнд бий болсон дээрх зохицуулалтаас хойш нэгэн шинэ хэрэглээ нь дэлхий нийтэд дэлгэрсэн нь утаагүй тамхин бүтээгдэхүүн. Монгол Улсад сүүлийн арваад жилд мөн дэлгэрч буй утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, хяналтыг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлага нэгэнт бий болсон гэж олон нийт үзэж байна.

Үүнд бодитой санаачилга гарган УИХ-ын гишүүдэд хандсан Монголын Интервеншнал Пульмонологийн нийгэмлэгийн мэдэгдэлд дурдсанаар 

Тухайлбал, Японд 2011-2023 оны хугацаанд нэг хүнд ноогдох болон нийт тамхины борлуулалт 52.7 хувиар, АНУ-д мөн хугацаанд уламжлалт тамхины борлуулалт 45 хувиар буурчээ

АНУ болон Японд янжуурын зах зээл хумигдаж байгаа нь зарим талаар никотин болон тамхин бүтээгдэхүүний нэр, төрөл олширсонтой холбоотой гэж үзэж буй. Японд хуулиар зөвшөөрснөөр 2016 оноос халаадаг тамхин бүтээгдэхүүн нэвтэрч, зах зээлд өрсөлдөх болсноор уламжлалт янжуурын борлуулалт буурсан болох нь Японы Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн судалгаанд дурдсан тамхидалтын чиг хандлагатай мөн нийцжээ. Арав гаруйхан жилийн хугацаанд Японы уламжлалт тамхины зах зээлийг 50 хувиаар бууруулсан шинэ тутам никотин агуулсан утаагүй бүтээгдэхүүний хэрэглээг илүүтэй ойлгох, бусад улс оронд дэлгэрч буй хэрэглээнд юуг анхаарахыг судлах шаардлагатай гэсэн байна.

Утаагүй бүтээгдэхүүнүүд нь тамхины гол найрлага болох никотиныг агуулдаг ч утаа бус уур, эсвэл аэрозоль хэлбэрээр үйлчилдэг нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд утаат янжуураас бага гэж үзэж буй. Янжуур тамхины хэрэглээгээ утаагүй бүтээгдэхүүнээр орлуулсан хүмүүсийн зүрх судасны өвчлөлийн эрсдэл утаат тамхиа хэрэглэсээр буй хүмүүсийнхээс хамаагүй бага байгаа ч судалгааг эцэслээгүй. Гэхдээ технологийн хувьсгал нь дам тамхидалт үүсгэхгүй,  тамхины үнэр гаргахгүй, янжуур шиг үнс үүсэхгүй шинж чанартай, энэ ДЭМБ-ын дам тамхидалтын эсрэг бодлогод нийцэж байгаа гэж үзвэл утаагүй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо цаашид ч өснө гэж төсөөлж болохоор байна.

Монголын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг гэж үздэг байна. Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг, харин эмэгтэйчүүдийн хувьд хорин хүн тутмын нэг нь тамхи татдаг гэж судалгааны дүн гарчээ

Утаат буюу янжуур тамхины хор уршгийн талаар шинжлэх ухаан нэгэнт тогтоосон. Харин утаагүй бүтээгдэхүүний хор нөлөө бүрэн судлагдаагүй төдийгүй татваргүй, хяналтгүйгээс шалтгаалаад зарим бүтээгдэхүүний үнэ хямд байгаа зэрэг нь өсвөр насныхны дунд хэрэглээ болж буй нь эмч мэргэжилтнүүдийг эмзэглүүлж байна. Иймээс эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.

Утаагүй тамхин бүтээгдэхүүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай талаарх үндэслэлтэй танилцахдаа ЭНЭХҮҮ холбоосоор нэвтэрнэ үү.  


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 12 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 12 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 19 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24