Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай

Ж.Булганаа
2025/05/01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хурлын үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын бүлэг  чуулганы хуралдаанд оролцохгүй 3 хоногийн завсарлага авсан талаар хэллээ. Мөн тэрбээр, "Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа гаргасан хандлага нь хувь хүмүүсийн хоорондын асуудал биш юм. Тиймээс уучлалт гуйх шаардлагыг АН-ын бүлгээс гаргасан" болохыг хэлсэн юм. Үүний хариулт болгож УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,  "УИХ-ын болон ЗГ-ын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй харилцах учиртай. Бид төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээсэн. УИХ-д маргалдах, санал бодол зөрөх тохиолдол олон гардаг ч бид төрийн ажлыг цалгардуулалгүй, харилцан хүндэтгэлтэй ажиллах ёстой. 

Гишүүдээс үе үе гомдол ирдэг. Байнгын хорооны болон УИХ-ын хуралдаанд гишүүд зарим асуултад оновчтой хариулт өгч чадахгүй байна, тойруулж байна, хариулахдаа ихэрхсэн гэх мэт гомдол саналууд ирдэг. Угтаа УИХ-ын гишүүний асуулт оновчтой байдаг. Тэр утгаараа хариулж байгаа албан тушаалтан ч илүү мэргэжлийн байж, оновчтой хариултыг өгөх учиртай билээ. Энэ бол УИХ-ын үндсэн үүрэг. УИХ бол ард түмнээс сонгогдсон, бага ард түмний үүргийг гүйцэтгэж, төлөөлж байгаа институц юм. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Аливаа асуудалд субъектив байдлаар хандахгүй байхыг гишүүд анхааралдаа авна уу. Энэ мэтчилэн хэлэлцэх асуудалд саад тотгор учирч төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж огт болохгүй. Ийм зүйлийг цаашид хүлээж авах боломжгүй.

Нөгөө талаасаа УИХ-ын гишүүд бүү эмзэг бай, улс төрийн ажил олон янзын хэлбэрээр явагдаж байдаг. Дотроо ч тэр, гаднаа ч тэр гүтгэх доромжлуулах олон нөхцөл байдлыг туулж байдаг. Олон нийтээс ирж байгаа шүүмжлэл, гүтгэлгийг тэсч тэвчиж чаддаг байх нь улс төрч хүнд байх ёстой нэг чадвар юм" гэж хариулсан юм. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18