Уул уурхайн салбарын талаар бодит байдлыг мушгин гуйвуулжээ

Б.Нямсүрэн
2025/02/24

Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал нөлөөтэй Монголын Эрдэс Баялгийн салбарын хороодоос хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг ор үндэслэлгүй гутаах, худал тоо баримт тараахаа зогсоохыг шаардан, хамтарсан МЭДЭГДЭЛ гаргажээ.

Монголын уул уурхайн салбар бол үндэсний нийт бүтээгдэхүүний 30%, аж үйлдвэрийн салбарын 72%, нэгдсэн төсвийн орлогын 35%, нийт экспортын 94%, импортын 23%, гадаадын хөрөнгө оруулалтын 79%-ийг бүрдүүлэгч, улс орны эдийн засгийн хамгийн чухал, хамгийн хүнд ачааг үүрдэг гол салбар.
Уул уурхайн салбарт орж ирсэн 1 сая доллар салбартаа 6000 гаруй ажлын байр, бусад салбарт шууд бусаар 9000 гаруй ажлын байрыг бий болгож эдийн засгийн тогтвортой байдалд томоохон хувь нэмэр оруулдаг.
Ардчилсан нийгэмд хуулийн хүрээнд бизнес эрхлэх эрх бүгдэд нээлттэй байдаг бөгөөд үйл ажиллагааны явцад гарч буй аливаа үл ойлголцол тулгамдсан асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.
Гэвч уул уурхайн салбарын талаар бодит байдлыг мушгин гуйвуулсан, ор үндэслэлгүй гүтгэлэг дайралтыг зохион байгуулалттайгаар тогтмол явуулсаар байгаа нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, тус салбарын үйл ажилллагааг доголдуулж, манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэлтэй нөхцөл байдлыг нэгэнт бий болгожээ.
75 мянган уурхайчны хөдөлмөрийг үнэгүйдүүлж, тэдний ард байгаа мянга мянган гэр бүлийн амьдралыг дордуулах эрсдэл үүсгэсээр байна. Хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг ор үндэслэлгүй гутаах гүтгэлэг тарааж, нийгэмд худал тоо баримт түгээх ажлыг зогсоохыг холбоод шаарджээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
Монгол нүүрс ассоциаци
Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо
Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо
Монголын чухал ашигт малтмалын холбоо
Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо
Монголын Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо, МОШФА
Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 13 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 13 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 19 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24