Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ

Б.Нямсүрэн
2025/02/20

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг  өнгөрсөн 7 хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн билээ. Энэ хүрээнд Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадамжийн төвийн эрдэмтэдтэй хамтран “Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх” судалгааг эхлүүллээ. 

Хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй хэрэглээ, түүнээс хамааралтай байдал нь улс орнуудын нийгэм, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөг үзүүлж, оновчтойгоор зохицуулахад нарийн ур чадваруудыг шаардаж байна. Иймд дэлхийн улс орнууд хиймэл оюуны өнөөгийн хэрэглээ болон ирээдүйн чиг хандлага, тэр дундаа тулгарч болзошгүй эрсдэлийг нарийвчлан судлах шаардлагатай тулгарч байна. 

 

 

Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан Open source ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж буй 15 гаруй гарааны компани байгаа бол өөрсдөө хиймэл оюунаа хөгжүүлж, олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа ганц компани буюу Chimege байна. 

Цаашид хиймэл оюунд суурилан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх компаниудын тоо нэмэгдэх, энэ хэрээр иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрэх тул кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай юм. 

Энэхүү ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг үндэсний хэмжээнд эхлүүлээ. Судалгаанд 57 байгууллагын 67 төлөөлөл хамрагдлаа. 

 

 

Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлыг чадамжийн төв нь үндэсний кибер аюулгүй байдлын чадамжийг жишин судлах, чадамжийг дээшлүүлэх үр дүнтэй хөтөлбөр боловсруулах чиглэлээр 10-аас гаруй жилийн туршлагатай бөгөөд Хиймэл оюуны хэрэглээ ба түүний аюулгүй байдлыг хангах бэлэн байдлын хэмжүүрийг боловсруулаад байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 14 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 14 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 20 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24