“Даншиг наадам-Хүрээ цам” наадам ирэх зургаадугаар сард болно

Б.Нямсүрэн
2025/02/20

Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Тодруулбал, даншиг наадам зургаадугаар сарын 21, 22-нд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт болно. Наадмын хурдан морины уралдааныг Хүй долоон худагт, харин үндэсний болон буриад, өвөрмонгол бөхийн барилдаан, цам харайх ёслол тэргүүтэй шашны зан үйлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, сур, шагайн харвааг сур, шагайн асарт зохион байгуулна.

Тус наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь удаагаа болох нь ээ. Өмнө нь 2017, 2019 онд наадмыг цэнгэлдэхэд зохион байгуулж байсан юм. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, буриад болон өвөрмонгол бөхөд 64 хүчтэн зодоглох юм. Шагайн харвааны спорт энэ жилийн Даншиг наадмын хөтөлбөрт шинээр багтсанаараа онцлогтой.

Ташрамд сонирхуулахад, “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг 2015 оноос сэргээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүрийн наймдугаар сард болдог байсныг 2025 оноос өөрчилж байгаа юм.


3
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 14 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 14 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 20 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24