Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар найруулахаар болжээ. Түүнийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал болгож, Үндэсний хорооны гишүүд дэмжсэн аж. Бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна