Обьектын гал түймрийн талаас илүү хувь нь санамсар болгоомжгүйгээс гарч байна

Ж.Булганаа
2025/02/18

Сүүлийн 5 жилийн хугацаанд 15300 орчим обьектын гал түймрийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ.  Гал түймэрт 247 иргэн түлэгдэж, 310 иргэн өртөж нас барсан харамсалтай мэдээлэл бий.



Объектын гал түймрийн 60 гаруй хувь нь аймаг, орон нутагт,  40 орчим хувь нь Улаанбаатар хотод гарчээ. Нийслэлд бүртгэгдсэн объектын гал түймрийн 70% орчим нь гэр хороололд гарсан байна. 

Бүртгэгдсэн гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, хашаа, орон сууц, гэрт гарчээ. Шалтгааны хувь 53 орчим хувь нь санамсар болгоомжгүй байдлаас гарсан бол  36 орчим хувь нь цахилгаантай холбоотойгоор гарсан байна. 

 Лаа, шүдэнзний гал, үнс, нурамаас үүдэлтэй болон пийшин зуух, яндангийн цонолт, гагнуур, хүүхдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй санамсаргүй байдлаар гал гарах тохиолдол цөөнгүй байна.  Мөн цахилгаан хэрэгслийг буруу хэрэглэх, гэмтэлтэй техник хэрэгсэл ашиглах зэргээс шалтгаалж объектын гал түймрийн шалтгаан нөхцөл бүртгэгдсэн дүнтэй байна.

Үүний дээр Улаанбаатар хотод гарч байгаа объектыг гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу монгол гэрт гарсан гэх мэдээлэл байна. Байшин хорооллын тухайд гал түймрийн 50 орчим хувь нь хогийн бункерт гарчээ. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 14 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 14 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 20 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24