Сүхбаатар аймгийн найман хувь нь цагаан зудтай байна

Б.Нямсүрэн
2025/02/16

Сүхбаатар аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ. Тэрээр  “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Тиймээс онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийн талаарх тооцоо судалгааг аймаг, сум, баг тус бүрээр гаргаж, бэлэн байдлыг хангах, орон нутгийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэн үед бүх шатны Онцгой комиссыг мэргэжлийн удирдлагаар хангах, Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл бүрдүүлж, мэдээллийн сан үүсгэх, түүнчлэн нэгдсэн удирдлагаар хангахад ашиглах удирдлагын системийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө, зардлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн  хүчтэй салхи, шуурганы аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах улмаар орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй байна" гэжээ.

Аймгийн нийт нутгийн найман хувь буюу Түмэнцогт сумын нутгаар цасны нягт 0.20 г/см3 цагаанаар зудархуу, 92 хувь буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан,  Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдын нутгаар өвөлжилт хэвийн байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 15 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 15 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 21 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24