Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км "Дээд модот булан"-д цагаан хил хөдлөж мөс ихээр овоорч, задарчээ. Энэ нь "Хөвсгөл Хөх Сувд-2025" болж байгаа газраас 15 км байрладаг. Ханх, Ренчинлхүмбэ сум, Тойлогт амралтын газар луу иргэдийн хөдөлгөөн их байгаа тул мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна