​Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар зарим журмаа цуцалжээ

Б.Нямсүрэн
2025/02/15

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн тогтоолыг биелүүлж, хуулиар зохицуулагдах харилцааг зохицуулсан журмуудаа цуцалсан байна. Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" А/40 дүгээр тушаал батлагдсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр, арга хэмжээг хэрэгжүүлж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн“Цахим программыг туршилтын хугацаанд ашиглах тухай” А/71 дүгээр, 2023 оны есдүгээр дүгээр сарын 27-ны өдрийн “Шалгуур үзүүлэлт батлах тухай” А/206 дугаар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны “Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг томилох тухай” А/66 дугаар, 2024 оны аравдугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг шилжүүлэн ажиллуулах тухай” А/196 дугаар, 2024 оны аравдугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн комиссын ажлын албаны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/197 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Зөвшөөрлийн тухай хууль болон салбарын бусад хуулиудаар шаардаж байгаа баримт бичиг, нөхцөл, шаардлагуудаас гадна нэмж баримт бичиг шаардаж, нөхцөл, шаардлага тогтоосон захиргааны актуудыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 15 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 15 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 21 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24