“МОНГОЛЫН ИХ ЗОЛГОЛТ САЙХАН ШИНЭЛЬЕ” сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Ж.Булганаа
2025/02/14

    Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбооноос Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгоор "Монгол эв нэгдэл" төслийг эхлүүлж 21 аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсож байгаа билээ. Монгол эх орныхоо наран ургах зүүн зүг Хэнтий аймгаас эхэлсэн төслийн багийнхан одоогийн байдлаар 14 сумын үйлдвэрлэгчидтэй уулзаад байгаа юм. "Монгол эв нэгдэл" төсөлд нэгдсэн 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн 2025.02.01 - 02.28-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо дэлгэгдэж нээлтээ хийлээ.
    Могой жилдээ Монголоороо шинэлэе уриатай үзэсгэлэн худалдаа нь дотор талбай 5000м2, гадаа талбай 1000м2 бүхий 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, Монгол дээл хувцсаа дэлгэн тавьж байна. Нээлтийн ажиллагаанд ирсэн эхний 500 хүнд үндэсний үйлдвэрийн бэлэг гардуулж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ амталгаат худалдааг дэлгэж, үйлдвэрийн үнээр худалдаалж байна.
Түүнчлэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны ХАМГИЙН ТОМ ЦУГЛАРАЛТ болж байгаа бөгөөд 30 өдрийн турш 30 өөр арга хэмжээ, 30 олны танил хүмүүс ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИН СУРТАЛЧЛАХ болно.

Холбогдох утас: 77073737, 80887777, 88107116
Хаяг: Яармагийн 2-р буудал ХАНГАРЬД ОРДНЫ ЗАМЫН ХОЙД ТАЛД Horse motors-ын баруун талд

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 15 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 15 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 21 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24