Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна

Ж.Булганаа
2025/02/14

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.

 2025 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -2…-4 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Импортын гурил, улаанбуудай, малын тэжээлээс энэ сарын 20-ноос татвар авч эхэлнэ 5 цагийн өмнө
Иргэн: Telegram-аар цахим залиланд өртөж хоёр хоногийн дотор 15 сая төгрөгөө алдчихлаа 5 цагийн өмнө
С.Эрдэнэболд: Уучлалт гуйх чинь тийм аймшигтай, муухай зүйл биш 5 цагийн өмнө
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 7 байр урагшилж, 102-т бичигдлээ 5 цагийн өмнө
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1166 болжээ 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 8 цагийн өмнө
"Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг 5-р сарын 5-нд сүүлчийн замд нь үднэ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ Өчигдөр
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ 2025/05/01
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ 2025/05/01
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй 2025/05/01
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ 2025/05/01
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа 2025/05/01
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал 2025/05/01
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно 2025/05/01
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2025/05/01
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ 2025/05/01