Ж.Янжиндулам: Үндэсний бөхөөр хичээллэсэн эрчүүд хүчирхэг болдог

Б.Нямсүрэн
2025/02/13

Үндэсний бөх Монгол өв соёлын нэг билээ. Бөхийн спортыг сонгосон тамирчид ихийг сурсан байдаг. Хүүхдийг багаас нь бөх үзүүлж, үндэсний спортод дурлан шимтүүлэхийн ач холбогдлыг  уламжлалт бариа засалч Ж.Янжиндулам "Хүүтэй хүн бүр уншаасай. Ирээдүйн цог жавхлант, эрэмгий дайчин, шударга эр хүнийг бүтээхийн тулд би бөхийн өргөөнд байнга бөх үздэг болсон. Одоогоор хүү минь нэг настай ч эдгээр суртал зан чанарыг хүүдээ багаас нь суулгахын тулд өсгөж хүмүүжүүлэх арга барилаа мэдэхийн тулд бөх үзэж, судалдаг. Олон эрэмгий дайчин залуусыг харж  хүн бүрд байдаг нандин  авууштай төлөв байдал, зан чанар, биеэ авч явах,  биеэ хамгаалах хөгжүүлэх ахмадаа хүндлэх ах захаа дээдлэх эрхэмлэх эрхэм нандин бүх зүйлийг эндээс харж сурч мэдэрч байгаадаа талархдаг. Нэгдүгээрт энэхүү өв соёл  хойч үед минь эрхэм чанаруудтайгаа  өвлөгдөх учиртай. Тухайлбал, эр хүний бие бялдар хэрхэн хөгжиж өөрчлөгдөж болдог,  жижигхэн биетэй ч хүсвэл юунд ч хүрэхийг болдгийг  үндэсний спорт  харуулна. Нэгдүгээрт ур ухаан,  уран мэх, дайчин  барилдаан өрсөлдөгчөө хайрлах, бэртээхгүй байх, хүндэтгэх зан төлөв их харагддаг. Өглөө босоод л цахим ертөнцөөс дандаа болж бүтэхгүй олон санаанд оромгүй хэргүүдийг үзэж сэтгэл эмзэглэдэг. Гэмт хэрэг хийсэн хүмүүс ихэвчлэн тэвчээр, сэтгэлийн дархлаа муутай, биеийн хэлэмж сул дорой байх нь бий. Харин үндэсний бөхөөс биеэ зөв хамгаалах, өөртөө илгэлтэй, зорьсон зүйлдээ үнэнч тууштай байх гээд ихийг харж болно.  Хүүхдээ ямар хүн болохоо өөрсдөө мэдэг, биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлж чадахгүй гэж зарим хүмүүс ярьдаг. Яг үнэндээ бид хүмүүжил ухааныг нь төрүүлдэг. Том болоод өөрөө шийдэг гэж орхих нь буруу. Тийм хүн болгоно гээд бид эртнээс хүүхдийнхээ хүмүүжил биеэ хайрлах,  бусдыг хайрлах арга ухаанд сургах чухал. Эрэгтэй хүүхэдтэй хүн хүүхдээ бага байхад нь хамт  бөх үзэж эр хүн ийм байдаг гэдгийг харуулах хэрэгтэй.  Бөхийг зурагт, утсаар үзүүлэх биш бодитоор харуулж ямар их хөлс хүч, тэвчээр ухаан шаардсан спорт гэдгийг ойлгуулах нь зөв. Яагаад гэвэл зурагтаар тэдгээр жижиг бэртэл гэмтэл, ур ухаан нарийн зүйлүүд нь тод харагддаггүй. Очоод бодитоор хажуунаас нь харж  бахархах, бахдах, бишрэх, хүндлэх сэтгэл их төрдөгийг  мэдэрсэн. Охин хүүхэд бөх үзээд эр хүн ийм байх,  эрчүүдийн тус тусын үйл хөдлөлийг биеэ авч явж байгаагаас суралцах юм шиг санагдсан. Бэлтгэл сургуулилт  их хөлс хүч тууштай байдлыг тухайн хүндээ суулгаж өгдөг. Зарим нэг бөх  алдаа дутагдал гаргахад бөхчүүд гэж хүмүүс хүлээж авдаг, энэ нь тухайн хүний өссөн орчин хүмүүжилтэй холбоотой. Тийм учраас аав ээжүүд үндэсний өв соёл болсон хүч ухааны спортоо хүүхдүүдтэйгээ үзэхийг  уриалмаар байна. Учир нь бөх бол үндэсний хамгийн том өв соёл, хүчирхэг эрсийг бүтээж байгаа дархлаа юм. Тиймээс Бөхийн өргөөнд очиж амралтын хоёр өдрийн нэгэнд зохион байгуулагдаж байгаа барилдааныг үзэх боломжтой" гэв.


1
angry
4
care
6
haha
8
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 12 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 13 цагийн өмнө
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31