Ахмадуудын 37 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртжээ

Ж.Булганаа
2025/02/12

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс 2020-2024 онд нийт 13795 хүн үйлчилгээ авчээ. Үүнээс 993 нь ахмад настан байна. Ахмадуудын 71 хувь сэтгэл санааны , 22 хувь нь биемахбодын хүчирхийлэлд өртөж үл хайхрагдах байдал 21 хувьтай байжээ. 

Харин ХЭҮТ-д хандсан ахмадуудын 37 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байна. Өөрөөр хэлбэл үр хүүхэд, ойр тойрны хүмүүс нь өндөр настнуудын тэтгэврийн мөнгөнд ямар нэгэн байдлаар халдаж байна гэсэн үг юм.

Ахмад настны эсрэг үйлэгдэж буй хүчирхийллийн хувьд дан ганц эдийн засаг дээр суурилсан сэтгэл санааны болон биемахбодын хүчирхийлэл, үр хүүхэд ойрын хамаарал бүхий хүмүүсийн зүгээс  гарч байна. 

Хуулинд өндөр настай эцэг эхийнхээ тэтгэврийн мөнгийг зөвшөөрөлгүй авах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд энэ тохиолдолд тухайн хүнийг 1 жил хүртэл хугацаагаар хорихоор заасан байдаг.  

 

Зөрчлийн тухай хууль

5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих

4.5.ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

6 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

6.4.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.


Эрүүгийн хууль

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 16 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 16 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 22 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24