2500 тонн мөсийг тээвэрлэж 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлжээ

Ж.Булганаа
2025/02/12

Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүссэн нөхцөлтэй холбогдуулан нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 47.487 метр.куб суваг шуудуу татаж, 2500 тонн мөсийг гаргаж тээвэрлэх, далан босгох ажлыг хийлээ. Нийт 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлж, 93 айл өрхийн газрыг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэх дүгнэлтийг гаргаж холбогдох арга хэмжээг зохион байгуулжээ. 

Өнөөдрийн байдлаар ГУББГ-аас Чингэлтэй дүүрэгт байрлах Дэнжийн мянгын нэгдүгээр суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг болон Сонгинохайрхан дүүрэгт байрлах халиа тошин үүссэн байршилд тус тус ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн халиа тошингийн нөхцөл байдлын талаар ГУББГ-ын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Дээрх байршилд 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхлэн өдөр бүр халиа тошингоос үүссэн цас, мөсийг цэвэрлэж, зөөж тээвэрлэх, суваг шуудуу гаргах ажлыг ГУББГ-аас хийж гүйцэтгэж байна. Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн хувьд жилийн дөрвөн улиралд урсацтай хоёр булаг ундардаг. Тиймээс жил бүр халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар халиа тошинг авто зам руу халихаас сэргийлж 400-500 метр суваг татаж, сувгийн гарцыг өдөр бүр сэргээн татаж байна” гэлээ.

Мөн халиа тошин халих эрсдэл ихтэй байршлуудад ГУББГ-аас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тогтмол арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Баян-Уулын гудамжинд 1200 метр суваг татаж, айл өрх рүү хөрсний ус нэвчихээс хамгаалж ажиллаж байгаа юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 16 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 16 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 22 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24