"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Ж.Булганаа
2025/02/10

Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбооноос "Монгол эв нэгдэл" төслийг 13 дахь аймагтаа буюу Дархан-Уул аймагт танилцуулахаар хүрэлцэн ирлээ. Аймгийн ЗДТГ-ын удирдлагууд төслийн багийнхныг хүлээн авч уулзан, аймгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн талаар танилцууллаа.

Уулзалтанд Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга, төслийг санаачлагч Г.Гангамөрөн, тус холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн улсын гавьяат С.Жавхлан нар оролцож худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар саналаа хуваалцсан юм.
Дархан-Уул аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа нийт 1475 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, 6000 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байна. Тус аймагт арьс ноос боловсруулах, барилгын материал, хог хаягдал боловсруулах, эсгий эдлэл, хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр голцуу иргэд, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн онд гэхэд 104.5 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Ковидоос хойш өөрсдөө хийж бүтээх хүсэлтэй иргэдийн тоо ихсэж, хоршоолол нэмэгдсэн гэдийг аймгийн удирдлагууд онцолж байлаа.
Аймгийн удирдлагууд төслийн багийнханд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх их үйлсд нь амжилт хүсээд хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Үүний дараа төслийн багийнхан Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа "Дархан Минж" арьс нэхий үйлдвэр болон "Нандин" гутлын үйлдвэрээр орж танилцсан. Мөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрт төслийг дэмжигч, дөрвөн улсын гавьяат С.Жавхлан "Гавьяатын найр" тоглолтоо хийж, урилгаар МУГЖ Т.Баясгалан оролцож Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчдэд бэлэг барьлаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 16 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 16 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 22 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24