Орхон аймгийн үйлдвэрлэгчид "Монгол эв нэгдэл" төсөлд нэгдлээ

Ж.Булганаа
2025/02/07

     Манай улсын гурав дахь том хот хэмээх тодотголтой Эрдэнэт хотод "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан ажилалаа. Орхон аймгийн нийт иргэдийн 64.0 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идвэхтэй хүн амын 95.2 хувь хөдөлмөр эрхэлдэг. Тиймээс ч үйлдвэрлэл үйлчилгээ хөгжлөөрөө Улаанбаатар хотын дараа ордог. "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Монголдоо төдийгүй Азидаа анхдагч Эрдэнэтийн катодын зэсийн үйлдвэртэй танилцлаа. 

1997 онд анх эдийн засгийн хувьд бага өртөгөөр байгаль орчинд ээлтэй гидрометаллургийн аргыг ашиглан 99,999%-ийн цэвэршилттэй катодын цэвэр зэсийг гарган авч эхэлжээ. Үүнээс хойш 2005 онд Монгол улсын анхны цахилгаан монтажны утас үйлдвэрлэж, өдгөө 17.5 сая цахилгааны утас үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Манай улсын цахилгааны утасны дотоодын жилийн хэрэгцээ 23 сая метр байдгаас энэ үйлдвэр 70%-ийг дангаараа үйлдвэрлэх боломжтой төдийгүй импортын утаснаас нэг дахин хямд гэлээ. "Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн уулзалтын үеэр "Эрдмин" ХХК-тай ижилхэн дотоодын хэрэгцээг хангах чадвартай олон үйлдвэр байгаа хэдий ч улсдаа төдийгүй олон улсад таниулах, гаргах менежментийн дутагдалтай байна. Монгол эв нэгдэл" төслийн үндсэн зорилгуудын нэг гэдгийг онцоллоо. Үүний дараа Эрдэнэт хотын "Эко будаг" компани дээр очиж сонирхсон. Эко будаг компани 5 жил судалсаны эцэст дотооддоо 9 өнгийн будаг, фасад, замаск, эмульс зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн шинэхэн үйлдвэр юм. 

Тус үйлдвэр бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж байгаа ч сав боодолоо одоогоор урд хөршөөс авч байгаа талаар ярьлаа. Төсөлд нэгдсэнээр улс эх орондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагууд хамтарч ажиллах, хөгжих боломжтой гэдгийг төслийн багийнхан хэллээ. Монгол үйлдвэрлэгчдийг нэгтгэх, Үндэсний брэндийг дэлхийд таниулах, Монгол хүн монголоо гэсэн үнэт зүйлийг бий болгон, хамтдаа хөгжиж, эх орноо хөгжүүлэх зорилгыг ойлгуулсан төсөл хэмээн Эрдэнэт хотынхон талархан хүлээн авлаа.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 17 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 17 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 23 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24