"Миний амьдрал цаашид бүрхэг болчихлоо "

Б.Нямсүрэн
2025/02/06

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух гэр бүлийн зургаан хүн угаартаж нас баржээ. Энэ хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан байна. 

Тэгвэл өнөөдөр хүү нь цэргийн албанаасаа чөлөө авч хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр ”Гэр бүлээ алдах харамсалтай байна. Хөөрхөн дүү маань өөд болчихлоо, миний амьдрал бүрхэг боллоо. Ээж маань хувийн байгууллагад үйлчлэгчээр ажилладаг байсан. Ээж маань биднийг сайн харж хандаж өсгөсөн. Аавгүйгээр хүний дайтай хүн болгож өсгөсөн юм. Хамгийн том дүү энэ жил коллеж төгсөж байсан. Сургуулийнх н багш “Танай дүү хичээлдээ хамгийн түрүүнд ирдэг. Сурлага сайтай. Жүжигчин мэргэжилтэй болно гэж ярьдаг байсан” гэж хэлсэн. Дунд дүү маань гуравдугаар ангийн сурагч байлаа. Нэг дүү маань нэгдүгээр ангид орсон. Дүүгийнхээ үсэглэлийн баярыг гоё хийж өгнө гэж боддог байсан юм. Нүүрс түлээд бага насны хүүхэд угаартаж байна, зарим нь амь насаа алдлаа. Нийгэмд угаартсан олон жишээ бий. Монголчуудыг улны амьдралаар амьдруулж байна. Бүх зүйлийн татварыг нэмж, амьдрахыг нөхцөлгүй болголоо. Цалин нэмж байгаа ч доройтож байгаа. Хүмүүс өдөр хоногийн амьдралаа арай гэж залгуулж байна. Тухайлбал, тогны 700-800 мянга гарч байна. Нийгэмд өнчин хүүхдүүд, ар гэр нь бололцоогүй хүн олон бий. Ийм байхад төр нь иргэдээ бодохгүй байгаа юм. Зургаан хүний оршуулгад  улсаас таван сая төгрөг өгсөн. Нэг удаагийн нөхөн олговор өгсөн гэсэн үг. Миний энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв. 



9
angry
0
care
0
haha
2
liked
10
love
56
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 17 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 17 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 23 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24