"Монгол эв нэгдэл" төсөл "Бүтээлч Хөвсгөлчүүд"-ийг дэмжиж ажиллана

Ж.Булганаа
2025/02/05

  Байгалын үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл аймагт "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан ирж, төслийн бүрэлдэхүүнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Хөвсгөл аймаг энэ жил амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон "Бүтээлч Хөвсгөлчүүд" жилийг зарлажээ. Энэ ажлын хүрээнд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж, шинэ хоршоо, жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх, хүн ам, бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих зэрэг олон ажил төлөвлөжээ. Энэ нэрлэсэн жилтэй зорилго нэгтэй төсөл ирж байгаад аймгийн удирдлагууд талархан хүлээж авлаа. Манай улсын хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн хувьд 3000 гаруй үйлдвэр эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Байгалийн онцлогоос шалтгаалан үйлдвэр эрхлэгчид голцуу жимс жимсгэнэ, аялал жуулчлал, сүү цагаан идээ боловсруулалт, газар тариалан зэрэг олон төрөлд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байна. 


      "Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн болон холбооны ТУЗ-ийн гишүүн Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн улсын гавьяат С.Жавхлан нар Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалж бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, жимсний үйлдвэрийн цехээр орж сонирхлоо. Үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлэх , чадавхжуулах бизнесийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлээр хангах, бараа бүтээгдэхүүнээ дотооддоо төдийгүй гадагшаа гаргах зэрэг бодлогын төвшинд хөгжүүлэх олон боломжийг нээж өгч байгаа "Монгол эв нэгдэл" төслийн багийнханд Хөвсгөлийн үйлдвэрлэгчид талархалаа илэрхийлж байлаа.
Мөн "Монгол эв нэгдэл" төсөлтэй хамтран Монголын хамгийн том технелогийн компани болох Гэрэгэ систем, Мбанк 21 аймгийн үйлдвэрлэгчдэд мэдээлэл хүргэж, технелогийн дэвшлийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч ажиллаа. Төслийн багийнхан нийслэл хотод зохион байгуулагдах "Монголын их золголт" сар шинийн үзэсгэлэн худалдаанд аймаг орон нутгийн үйлдвэрлэгч нарыг идвэхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ сурталчилахыг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 17 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 17 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 23 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24