“Монгол Хьюндай” эмнэлэгт ирж үнэгүй төлбөргүй үзүүлж, зөвлөгөө аваарай

Ж.Булганаа
2025/02/04

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хьюндай эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр энэ удаад өөрийн эмнэлэг дээрээ өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр боллоо.

Нээлттэй хаалганы өдөр дараах үзлэг, зөвлөгөө авч болно:

-Гэмтэл согогийн үзлэг

-Хүүхдийн гэмтэл согогийн үзлэг

-Спортын гэмтлийн үзлэг

-Өвдөг, түнхний үений үзлэг

-Ерөнхий мэс заслын үзлэг

-Үе мөчний өвчний үзлэг

-Ясны идээт үрэвслийн үзлэг

-Дотор болон зүрх судасны үзлэг

-Мэдрэлийн үзлэг

-Чих, хамар, хоолойн үзлэг

-Нүдний үзлэг

Тус эмнэлгийн хамт олон өнгөрсөн удаад нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран тус дүүргийн иргэдэд үзлэг оношилгоо хийх арга хэмжээг зохион байгуулж нийтдээ 200 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэсэн. Энэхүү үзлэг, зөвлөгөө өгөх арга хэмжээний дараа маш олон үйлчлүүлэгчээс нь дахин энэхүү арга хэмжээг зохион байгуулах хүсэлт ирүүлсэн учир ийнхүү өөрийн эмнэлэг дээрээ “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байгаа аж.


“Монгол Хьюндай” эмнэлгийн тухайд Солонгос улсдаа олон жил ажилласан чадварлаг мэргэшсэн доктор, профессорууд ирж, тогтмол үзлэг, оношилгоо, мэс засал хийдэг. Тиймээс манай иргэд Солонгос улсыг зорьж, өндөр зардал гаргах шаардлагагүй эх орондоо Солонгос Улсын эмчилгээ, үйлчилгээг авах бүрэн боломжтой болсон юм байна.  Түүнчлэн үйлчлүүлэгчдэдээ Америк тоног төхөөрөмжөөр БНСУ-ын эрүүл мэндийн салбарын жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсдаа үзүүлж чадаж байгаагаараа давуу талтай юм байна. Үйл ажиллагааны тухайд гэмтэл согогийн үзлэг, ерөнхий мэс засал, дотор, чих хамар хоолой, нүд, мэдрэл, гоо сайхны мэс заслын эмчийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээг тогтмол үзүүлдэг байна.

“Монгол Хьюндай” эмнэлгийн хаяг: БГД 18-р хороо, модны 2, голын замын хойно, Баянгол дүүргийн эмнэлгийн чанх урд.

Холбоо барих утас : 7755-9119, 9597-3534


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 18 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 18 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24