10 аймгийн 30 сум цагаан зудтай байна

Б.Нямсүрэн
2025/02/02

Нийт нутгийн 80 хувь цастай байна. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. 

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Давст, Түргэн, Сагил, Өлгий, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Улаангом, Наранбулаг, Ховдын Мянгад, Дарви, Үенч, Алтай, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Завханы Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Гурвантэс зэрэг 10 аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна. 

Харин Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Увсын Ховд, Малчин, Бөхмөрөн, Завхан, Хяргас, Өндөрхангай, Тариалан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Дөргөн, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Тэс, Баянтэс, Их-Уул, Эрдэнэхайрхан, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Тонхил, Эрдэнэ, Алтай, Халиун, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Баянхонгорын Жаргалант, Заг, Хөвсгөлийн Цагаан-Уул, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарын гол, Орхон, Төвийн Батсүмбэр, Зуунмод, Дундговийн Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Хөвсгөл, Хэнтийн Баян-Овоо, Галшир, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (16 аймгийн 55 сум) байдалтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 18 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 18 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24