Баянгол дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдол шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна

Б.Нямсүрэн
2025/02/02

Нийслэлд 2025 оны  нэгдүгээр сарын 28-ны өдөр менингококкт халдварын тохиолдол гарсантай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагууд тандалт, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дүүргийн онцгой комиссын шийдвэрээр Налайх дүүргийн Голомт сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ойрын хавьтлуудыг тусгаарлан эрүүл мэндийн байгууллагын хяналтад авах, шинжилгээ авах, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн тус дүүрэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалтын баг дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад менингококкт халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох үүрэг даалгаварыг өгч, удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Нийслэлийн Баянгол дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Баянзүрх дүүрэгт тууралтат халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байна. Одоогоор лабораторийн шинжилгээний хариу хүлээгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалтын баг холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын онцгой комисс болон Шуурхай штабаас Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэл, дүүргийн онцгой комисстой менингококкт халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээлэл солилцож, хяналт тавин ажиллаж байна.
Иймд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас гаргаж зөвлөмжийг хэрэгжүүлж, менингококкт халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.



1
angry
0
care
2
haha
16
liked
1
love
12
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 18 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 18 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24