Ж.Галбадрах: Казахстан улс боловсролын салбарынхаа төсвийг танадагүй

Б.Нямсүрэн
2025/02/02

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Казахстан улсын Алмата хотын боловсролын байгууллагуудтай танилцаж, тус улсын боловсролын салбараас туршлага судалсан тухайгаа өөрийн цахим хуудастаа хуваалцсан байна. Тэрбээр, "Казахстан улс боловсролын салбарынхаа төсвийг танадагүй байна. Тодруулбал, тус улс нь  газар нутаг томтой, алслагдсан сум суурин ихтэй, газарзүйн байрлал цаг агаар төстэй, зарим нэг туулж ирсэн замнал адил төстэй бөгөөд суралцах зүйл ихтэй. 

Казахстан улс ЕБС-ийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчноо сайжруулахад чиглэсэн цогц бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгцээ шаардлагаа хангах бодит ажлууд хийгдээд эхэлсэн байна. Сургуулийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлж, норм стандартыг хангаж байж л сая сургалтын чанарын талаар ярина. Үүнийг үндэслэлээ болгоод өмнөх Ерөнхийлөгчийн үед 2008 оноос "100 сургууль шинээр барих" төсөл хөтөлбөрийг 10 жилийн дотор хэрэгжүүлжээ.

Төрөлт нэмэгдэж хүн ам нь өсч байгаа тул дараагийн далайцтай шинэчлэлийг хийж эхэлжээ.2023 онд "Comport school" үндэсний хөтөлбөрийг зарлаж үүнд шаардлагатай байгаа нийт 350 гаруй сургуулийг шинээр барихаар төлөвлөжээ. 2024-2025 онд 240 сургуулийг ашиглалтанд оруулах зорилго тавьжээ.

Одоогоор 100 гаруй сургууль бүрэн баригдаж дууссан үлдсэн нь энэ ондоо багтаж ашиглалтанд орохоор зэхэж байгаа аж. 

Орон сууцны хотхон, хороолол ашиглалтанд оруулах үед заавал сургууль, цэцэрлэгтэй байх шаардлагыг хуулийн дагуу хатуу мөрдүүлж байна. Бас нэг заавал суралцах зүйл бол эдгээр шинэ сургууль цэцэрлэгийн бүх тавилгыг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангана гэж тендерийн хуульдаа заажээ.

Үүний ачаар дотроодын ширээ сандал, тоноглолын үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж байгаа юм байна. Ташрамд хэлэхэд монголоос очсон казакууд маань ахуйн хэрэглээний мебелийн үйлдвэрлэлд толгой цохиж байгаа гэнэ.


Тухайлбал, Ковидын үед бүх салбарын төсөв танагдахад зөвхөн боловсролын салбарт гар хүрээгүйг бахархан ярив. Сүүлийн 2-3 жилд боловсролд зарцуулах төсөв, хөрөнгө оруулалт эрс өссөнийг статистик тоо баримтуудаас нь харж болно.

2022 онд 3.9 их наяд тэнге байсныг энэ онд 5.1 их наяд болгожээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь тасралтгүй нэмэгдсээр байна. Үүнд бид заавал суралцах ёстой.

Гол нь сүүлийн жилүүдэд багшийнхаа цалинг нэмж чаджээ. Багшийн цалин төрийн үйлчилгээний албан хаагч дотроо хамгийн өндөрт тооцогддог болсон байна. Хичнээн шинэ сургуулиуд их барьж байгаа ч багш нар яаж ийж байгаад олдож байгаа аж. Өрсөлдөөн ч нэмэгдсээр байгаа аж.

Бүлэг дүүргэлт нэг хэсэг 35-38 руу орж ачаалал нэмэгдсэн ч одоо буцаад 30-аас доош оржээ. Гэхдээ хүүхдийн тоо их тул 2 ээлжтэй сургууль их байгааг ч нуусангүй. Тав тухтай зарим сургуулийг даац томтой барьж буй гэнэ. Бидний очсон Астана хотын 101-р сургууль гэхэд 2100 хүүхдийн даацтай ч 4100 хүүхэд 2 ээлжээр хичээллүүлж байв. Гэхдээ бүлэг дүүргэлт 25-28-аас дээш гаргадаггүй" гэв. 



0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 18 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 18 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24