Өвөрхангай аймгийн 400 гаруй үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид "Монгол эв нэгдэл" төсөлд нэгдлээ

Б.Нямсүрэн
2025/02/01

 Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгоор "Монгол эв нэгдэл" төслийг эхлүүлж 21 аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсож байгаа билээ. Төслийг санаачлагч Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөн болон  ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, Дөрвөн Улсын гавьяат, "Монгол эв нэгдэл" төслийг дэмжигч С.Жавхлан нар зүүн говийн аймгуудын үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж дуусаад төвийн болон хангайн бүсийн аймгуудаа өнөөдөр ийнхүү Өвөрхангай аймгаар эхлүүлж байна.

  Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгож, онцгойлон дэмжих нь улс орны эдийн засгийн хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм. Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргах боломжийг нь нээж өгөх, дэмжих зорилготой төслийн багийнхан Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгч нартай уулзаж, тэдний бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 2400 гаруй аж ахуй нэгж, хоршоолол  үйл ажиллагаа явуулж 9000 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байна. Тус аймгийн хувьд малын гаралтай мах, ноос ноолуур, ааруул цагаан идээ боловсруулах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд дийлэнх хувийг эзэлдэг байна. Мөн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж 2021 оноос эхлэн "Өвөрхангайд үйлдвэрлэв" худалдааны төвийг нээж аймгийн 400 гаруй бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан борлуулж байна. Уулзалтын үеэр цаашид үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээ таниулж, борлуултаа ахиулах, хамтдаа хөгжих цаашлаад дэлхийн зах зээд гарах боломжийн талаар санал, сэтгэгдэлээ солилцсон юм.


  "Монгол эв нэгдэл" төсөлтэй Монголын хамгийн том технелогийн компани болох Гэрэгэ систем, М банк хамтран ажиллаж, орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Мөн төслийг дэмжиж дөрвөн Улсын гавьяат Самандын Жавхлан "Гавьяатын найр" тоглолтоо толилуулсан бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Баясгалан оролцож өврийн сайхан ард түмний сонорыг мялаалаа. Тоглолтын үеэр аймгийн удирдлагууд дөрвөн Улсын гавъяат  С.Жавхланд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит хүндэт тэмдэг, МУГЖ Т.Баясгаланд аймгийн алдартан цол тэмдэг гардуулж, хийж эхлүүлж байгаа үйлст нь амжилт хүслээ.

 


0
angry
0
care
0
haha
7
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 8 минутын өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 32 минутын өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 18 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 18 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24