Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба энэ сарын 20-24-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 64 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ. Үүнийг харьяалах чиг үүргийн нэгжид шилжүүлсэн байна. Тэгвэл хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Мөн хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлжээ. Өнгөрсөн долоо хоногт авилгыг мэдээлэх 110 тусгай дугаараар 155 дуудлага хүлээн авсан аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна