“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 01-нд эхэлнэ

Б.Нямсүрэн
2025/01/30

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд болно. Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан. “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хотын А бүсэд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байна” гэв.

Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах соёл, урлагийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулан оролцдог уламжлалтай. Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм” гэлээ. 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэв журмын хэлтсийн дарга Л.Амармөрөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой үүрэг хүлээсэн байх шаардлагатай. Үүний дагуу үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй уулзан, мэдээллээр хангах, камерын хяналтыг шалгах зэрэг бэлтгэл ажлыг хийж байна. Мөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацаанд манай байгууллагаас хэв журам сахиулах эргүүл ажиллуулна. Нэмэлтээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүхий л төрлийн сувгаар дамжуулан хүргэхээр төлөвлөсөн” хэмээв. 

Сар шинийн баярыг угтаж монголчууд 1.3 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулдаг бөгөөд 70 гаруй хувийг нь импортын гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна. Тус худалдааны эргэлтийг дотооддоо үлдээх, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн ЖДҮҮ эрхлэгч хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг гэдгийг мөн тодотгож байлаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 38 минутын өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 18 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 18 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24