Л.Байгаль: Тандалтын зургаан шинжилгээний хариу сөрөг гарсан

Б.Нямсүрэн
2025/01/30

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс менингококк халдварын тохиолдолтой холбоотой мэдээлэл хийлээ. 

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль "Хүүхдийг өчигдөр өглөө эмнэлзүйн шинж тэмдгээр нь хүлээж авч яаралтай эмчилгээнд оруулсан. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 тоот тушаалын дагуу мэдээллийг шууд ХӨСҮТ, ЭМЯ, НЭМҮГ-т өгч ажилласан. Мөн эрүүл мэндийн төвөөс тандалтын багийг шуурхай гаргаж, ойрын болон холын хавьтлуудыг судалсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэг байна. Тухайн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хүүхэд энэ сарын 28-ны шөнөөс халуурч эхэлсэн. Ээж нь тухайн шөнөдөө халуун бууруулах эмчилгээ хийсэн ч өглөө босоход биеэр нь их хэмжээний тууралт гарч улмаар өрхийн эмнэлэгтээ очсон. Хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Бид тохиолдол батлагдсан даруйд эмч нарын шуурхай баг гарсан. Халдвар илэрсэн хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Тандалтаар тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж тандалт шинжилгээ хийсэн.  Гэрийнхнээс нь шинжилгээ авсан. Шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтооно. Одоогоор хязгаарлалт хийх шийдвэр гараагүй. Тандалтын зургаан шинжилгээний хариу сөрөг гарсан. Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн. Дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглох шийдвэр гаргасан" гэв. 


0
angry
0
care
2
haha
4
liked
0
love
3
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 19 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 19 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24