ХЭҮК: Морины уралдаан хүүхдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөтэй

Б.Нямсүрэн
2025/01/30

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор ХЭҮК байр сууриа илэрхийллээ. 

ХЭҮК-ийн дарга Д.СҮНЖИД "Морины уралдаан хүүхдийн эрүүл мэнд, амь насанд шууд утгаараа сөрөг нөлөө үзүүлдэг, эрсдэл учруулдаг. Хурдан морины уралдаан ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн байдаг. Гэхдээ өвөл, хаврын уралдаан өв соёлд хамаарахгүй. Хурдан морины уралдааныг түүхийг харвал сүүлийн жилүүдэд л эрчимтэй зохион байгуулж байсан. Харин 2019 онд Засгийн газрын гаргасан 57 дугаар тогтоол хүйтний улиралд уралдаанч хүүхдийн эрүүл мэндийн хамгаалах, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөр эрхлүүлэхээс зайлсхийх, түүнийг таслан зогсооход чухал ахиц дэвшил гаргасан шийдвэр байсан. Харин Засгийн газар энэхүү тогтоолоо хүчингүй болгосноороо нэгдүгээрт хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмаасаа ухарч байгаа бөгөөд үүнд ХЭҮК харамсч байгаагаа илэрхийлж байна. Монгол Улсын засгийн газраас олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоо биелүүлж, өчигдөр гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. 





0
angry
0
care
2
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 19 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 19 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24