Утаагүй тамхины хэрэглээнд эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна

Ж.Булганаа
2025/01/29

-Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс утаагүй тамхин бүтээгдэхүүний импорт, худалдаа, хэрэглээнд хяналт, зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүдэд хандан өргөх бичиг гаргасан байна-

Монгол  Улсад эрчимтэй бөгөөд хурдацтай өрнөж буй хотжих үзэгдэл, түүнчлэн уул уурхайн өсөлт, олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг даган агаар, хөрсний бохирдол нь охүн амын дунд уушги, агаарын замын эмгэг, өвчлөлүүд хүн амын дунд зонхилох, тэргүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй мэргэжилтнүүд сануулж байна. Эдгээр хүчин зүйлээс гадна өдөр тутмын амьдралын таагүй зуршил, буруу хэрэглээ өвчлөлийн суурь шалтгаан болдог тул тамхины хэрэглээ үүнд нөлөөлж байгааг мөн онцолжээ.

Монгол Улсад судалгаагаар таван хүн тутмын нэг нь тамхи татдаг ба бусад улс орнуудтай харьцуулахад янжуур тамхины үнийн 75 хувийг татварын өртөг бүрдүүлдэг бол Монголд үнийн 35 хувьд татварын өртөг шингэсэн байдаг. Энэ нь тамхины хэрэглээг түгээмэл болгож буй хүчин зүйл хэдий ч Тамхины хяналтын хуультай болсноор тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, дам тамхидалтын нөлөөг бууруулах зэрэгт сайн нөлөөг үзүүлсэн.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад болон тэдгээрийн нэг адилаар Монголд утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч үүнд эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж буйг Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс онцолжээ. Уушги, амьсгалын замын өвчлөл, эмгэг судлал, оношилгоо, эмчилгээний чиглэлээр нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагаас утаагүй тамхин бүтээгдэхүүний импорт, худалдаа, хэрэглээнд хяналт, зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүдэд хандан өргөх бичиг гаргасан байна. Эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа талаар судалгаа бүхий үндэслэлийг дурдсаны зэрэгцээ үүний үр нөлөөг бусад улс орнуудын жишгээр тооцоолсон байна.

Уушги, зүрх, судас, амьсгалын замын өвчлөлийн эрсдэлийг бууруулахад тамхины хэрэглээнд тавих хяналт, зохицуулалт чухал нөлөөтэй төдийгүй эдийн засгийн үр дагаврыг эрх зүйн зохицуулалтаар бий болгоно гэж үзэж байна.

Шинэ тутам хэрэглээ болох утаагүй бүтээгдэхүүнүүд архаг тамхидалт, тамхины хамаарлаас гарахад туслах, тамхитай холбоотой өвчлөлийг бууруулах нөлөөтэй тогтоогдсон хэдий ч хяналт, зохицуулалтгүйн улмаас импортоор орж ирэхэд ямарваа стандартгүй, татваргүй байгаа төдийгүй өсвөр насныхны дунд хэрэглээ нэмэгдэж буй зэрэгт анхаарал хандуулах цаг болсон талаар Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн зүгээс сануулжээ.

Энэхүү өргөх бичигтэй танилцах бол дараах холбоосоор нэвтэрч, санал бодлооо илэрхийлэх боломжтой. 

https://www.khorbaga.mn/petiti... 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 минутын өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 19 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 19 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24