"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Өмнөговь аймагт ажиллаж байна

Ж.Булганаа
21 цагийн өмнө

       Хоёр бөхт тэмээний дэлхийн төв нутаг Өмнөговь аймгийн Даланзадгад сумд "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан хүрэлцэн ирлээ. Уг төслийн бүрэлдэхүүнийг тус аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэмээдорж тэргүүтэй "Өмнөговь аймагт үйлдвэрлэв" худалдаа, аялал жуулчлалын мэдээллийн төвийн удирдлага хамт олон хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус аймгийн брэнд бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ хэрхэн дэмжих талаар ярилцсан юм. 


        Даланзадгад сумын удирдлагын зүгээс Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга, төслийг санаачлагч Г.Гангамөрөнд болон Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, Дөрвөн Улсын Гавьяат, "Монгол эв нэгдэл" төслийг дэмжигч С.Жавхлан нарт үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлэв. Төслийн багийнхны зүгээс сумын удирдлага, үндэсний үйлдвэрлэгчддээ хандан Монгол хүний оюун ухаан шингэсэн, гараар бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгод нэгдэхийг уриалан, хамтарч ажиллахаа хэлсэн юм. Тус аймгийн сонин сайхнаас хуваалцахад "Өмнөговьд үйлдвэр" худалдааны төв нь анх "Тэмээний музей" байсан бол 2022 оноос дотоодын өрхийн үйлдвэрлэлийг дэмжин тус төвийг байгуулжээ. Одоогоор худалдааны төвд Өмнөговь говь аймгийн 15 сумын 117 гар урлаач, иргэн аж ахуй нэгжийн бүтээлүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байна. Үүнээс Даланзадгад сумын гар урлаачид 80%-ыг эзэлж байна. Өмнөговь аймаг нь хоёр хилийн боомттой, 14 уул уурхайтай бөгөөд ажилчдын хувцсыг оёж нийлүүлдэг байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчдээ гадаадын экспо, үзэсгэлэн худалдаанд оролцуулж, туршлага солилцуулан, жуулчдыг "Өмнөговьд үйлдвэрлэв" худалдааны төвөөр зайлшгүй дамжин өнгөрөх маршрутыг бий болгох зорилготой ажиллаж байгаа юм байна. Тус аймаг нь "Ноён сэрвээ" хийцийн мөнгөн эдлэл, говийн цагаан шүр, говийн хийцтэй цай, хоёр бөхт тэмээ, тэмээний ноосоор хийсэн гар урлалын бүтээгдэхүүн гэх мэтчилэн олон төрлийн нутгийн үнэт зүйлсээр алдартай. Аймгийн тэмээний тоог дурьдвал 160 гаруй болсон байна. Түүнчлэн тус аймгийн үйлдвэрлэгчид сардаа 100.000-н говийн цайг үйлдвэрлэж, Улаанбаатар бусад аймагруу нийлүүлдэг аж.


1
angry
0
care
0
haha
3
liked
6
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 20 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 20 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24