Өвлийн уралдаан бол дэлхийн анхаарлыг татах нэг том боломж

Admin
Өчигдөр

Монгол үндэстний дархлаа болсон адуу дагасан өв соёлыг устгах харийн бодлого төрд шургалчихав уу гэмээр хардлага төрж байгаа нь Засгийн газар 2019 онд “Өвлийн морин уралдааныг хориглосон” шийдвэр гаргаснаа эргэн харахгүй байгаад оршино. Монгол үндэстэн оршин тогтнох хэдхэн тулгуур хүчин зүйл байгаагийн нэг нь нүүдлийн соёл иргэншил, тэр тусмаа адуу, хурдан морины уралдаан, өвөл зуны наадам юм. Гэтэл ихэс дээдэс маань мэдсээр байж наадам болохоор эрлийз хурлийзаар нь ялгах, өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэр гаргах мэтээр боомилж байгаа нь хардлага төрүүлнэ.

Цаашилбал, Монгол Улсын төрд харийн бодлогыг хэрэгжүүлэн суудаг ихэс дээдэс байгаа юм биш биз гэх хардлага төрнө. Ийнхүү өөрийн үнэт зүйл, өв соёлоо өөрсдөө хааж боож байхад хятадын өөртөө засах орон өвлийн морин уралдааныг хөгжүүлж, өдгөө бүр жуулчдыг татах гол зүйлээ болгочихсон байна. Тэр ч бүү хэл жилдээ хэдэн саяар нь жуулчин татаж, зөвхөн өвлийн морин уралдаанаас гэхэд хэдэн арван тэрбумаар нь юань хүүдийлж сууна.

Саяхан л монголчууд “Дүнжингарав” өвлийн морин уралдаанаас эхлээд аймаг сум бүрд өвлийн уралдааныг зохион байгуулж, тэр сайхан өв соёлоо түгээн дэлгэрүүлж байсан. Энэ нь зөвхөн наадаж цэнгээд, өв соёл түгээхээс гадна өвлийн морин уралдаан дагасан бизнес хөгжиж, цөөнгүй иргэдийн амьдрал ахуйд тус нэмэр болж байсныг Засгийн газар нь дараад авсан.

Одоо тэгэхээр Засгийн газар энэхүү Монгол үндэстний дархлааг сулруулсан шийдвэрээ эргэн харж, засах цаг нь болсон. Тухайлбал, өвөрмонголчууд өвлийн хурдан морины уралдааныг хөгжүүлсэнээр жилдээ хэдэн арван тэрбум юань олж байгаа статистик байдаг. Үүнээс гадна өвлийн хурдан морины уралдаан болон бусад холбогдох үйл ажиллагаа нь орон нутгийн төсөвт ихээхэн орлого төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн 2023 оны өвлийн хурдан морины уралдааны үеэр хоёр метр урт хонины махан шорлог, сүүтэй цай, махан бялуу зэрэг уламжлалт идээ, ундаагаар үйлчилсэн нь жуулчдын сонирхлыг ихээхэн татаж, орлого олсон төдийгүй ирэх онд жуулчдын тоог нэмсэн хэмээн бидний соёлоор бахархаж байхад бид үүнийгээ хорьчихоод юу бодож суугаа юм бол.

Бидэнд хурдан морь дагасан бичил бизнесээ хөгжүүлэх боломж байна. Өмнө хөршид өрнөж байгаа энэ дагуул бизнесийг хорионд оруулчихсан “Дүнжингарав” өвлийн уралдаан дээр өрнөж эхэлж байгааг харж байв. Тэр үед малчид маань бог малаа муулан, хорхог шорлог хийхээс эхлээд байрлах байр, идэх хоол, үндэсний өвөрмөц эд агуурс зарахаас эхлээд олон зүйл өрнөж эхэлж байтал өвлийн уралдааныг хориглочихсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 57 минутын өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 20 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 20 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24