Нийтийн тээврээр төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ

Б.Нямсүрэн
2025/01/23

Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт”-аас жил бүр гаргадаг статистик мэдээллээ шинэчилжээ. 2024 онд иргэд нийтийн тээврээр 142.7 сая удаа зорчсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 2.3 саяар өссөн үзүүлэлт аж. Зорчилтын тоо өссөн ч төлбөр төлөх нь 3.9 хувиар буурсан байна. Тодруулбал, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ. Тэгвэл нийт зорчигчийн 45.5 хувийг төлбөртэй зорчигч буюу насанд хүрэгсэд, 14.2 хувийг хүүхэд, 27.2 хувийг ахмад настан, 7.4 хувийг оюутан, 5.6 хувийг тусгай хэрэгцээт иргэд, 0.1 хувийг цусны донорын хөнгөлөлттэй зорчигч эзэлсэн байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд М:1 (5шар-Офицеруудын ордон), М:4 (Шархадны эцэс-Цамбагарав), Ч:40 (Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлийн автобусаар хамгийн их зорчжээ. М:1 чиглэлд зорчигчийн тоо өмнөх оноос 2.38 дахин өссөн бөгөөд үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөөлсөн байна. Тэгвэл 2024 оны эцсийн байдлаар нийт 660 чиглэл бүртгэгдсэн бөгөөд хамгийн урт нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) юм. Тус чиглэлийн нэг рейсийн уртын хэмжээ нь 142.4 км. Тухайн чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчдог байна. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км бөгөөд энэ нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) аж.

Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөөний 07:00-08:00, оройн 16:00-17:00 цаг байсан нь нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30 хувийг эзэлсэн аж. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 20 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 20 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24