“Монгол эв нэгдэл” төслийнхөн худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа

Ж.Булганаа
2025/01/22

Дорнын нэрт соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймагт "Монгол эв нэгдэл" төсөл амжилттай хэрэгжин худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааны талаар санал бодлыг нь сонслоо. 


Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд аймгийн худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулан, холбоонд гишүүнээр элсэж байв. Түүнчлэн төслийг дэмжигч, Дөрвөн Улсын Гавьяат С.Жавхлан Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар сэтгэлд хоногшсон дуу хуураа өргөн барьж, "Гавьяатын найр" тоглолтоо үнэ төрбөргүй толилуулсанд Дорноговь аймгийнхан талархал илэрхийлж, нутгийн сүлд дуугаа нулимс мэлтэлзүүлэн, сэтгэл нэгтэйгээр огшин дуулж байсан юм. Монголчуудыг нэгтгэх, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэлхийд таниулах, Монгол хүн Монголоо гэсэн үнэт үзлийг бий болгон, хамтдаа хөгжиж, олноороо нэгдэж, эх орноо хөгжүүлэх зорилгыг энэ төсөл ойлгуулж байна. Өнөөдрийн байдлаар уг төслийн багийнхан Говьсүмбэрт ирсэн бөгөөд тус аймгийн худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг "Монгол эв нэгдэл" төслийн танилцуулга нээлтэд 17 цагаас өргөнөөр оролцохыг урьж байна.



0
angry
0
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 20 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 21 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24